Wednesday, October 15, 2008

Морь унасан Арслан


A lion rides a horse in a circus show in Xiamen in southeast China's Fujian province Tuesday Sept. 30, 2008. The circus shows are being held during a golden week holiday to mark China's National Day, the 59th anniversary of the founding of communist China.

Эх сурвалж

Friday, October 03, 2008

Нанотех -р цус тогтоох материал гаргаж авчээ

Нано технологи ашиглан эрдэмтэд хүний цусыг богино хугацаанд бүрэн тогтоох материал гаргаж авсан байна. Arch Therapeutics хэмээх байгууллага энэхүү шидэт материалыг бүтээгчид юм. Гэхдээ материал нь бас ч тийм цоо шинэ зүйл биш агаад 90-д оны үед анх Massachusetts Institute of Technology -д гаргаж авч байсан юм байна.

Энэхүү бүтээлийн ашиг тусыг ярих нь бараг илүүц биз. Та энгийн нэг хуруугаа зүсэхэд ашиглаж болох юм гэж нэн түрүүнд бодож болох юм. Гэхдээ үүнийг түүнээс илүүтэйгээр хагалгаа болон дайн байлдааны үеээр маш яаралтай цус тогтооход ашиглаж болох юм.

Шинэ материал нь эрүүл мэндэд огт хоргүйгээс гадна уян хатан, энгийн боолтын адил задлаж цэвэрлэх гэх зүйлгүй өөрөө арьс нөхөгдөсний дараа унах боломжтой зэрэг маш олон давуу талтай юм.

Бүтцийнх нь талаар би хангалттай сайн ойлгож чадсангүй гэхдээ ямар ч байсан хүний эд эсийн нөхөн сэргээлтийн бүтцэнд ордог зүйлээр бүрдсэн агаад үүнийг аминопласт гэдэг бололтой. Аминопласт нь олон бусад нэгдэлтэй хамтран нэгэн зуурмаг үүсгэх бөгөөд тэр нь шархалсан хэсэгт хэвд орон бөглөдөг бололтой.

Иймэрхүү цус тогтоох материалыг олон янзаар хийж бүтээж байсан боловч үүн шиг үр дүнтэй хурдан сайн арга одоогоор гараагүй байгаа аж. Энэхүү бүтээл нь АНУ -н Хоол хүнс, эмийн яаманд дээр зөвшөөрлөө хүлээж байна. Хэрвээ зөвшөөрөл олгогдвол магадгүй дэлхий нийтээрээ ашиглах бизээ.

Үл итгэгч хүмүүст хандаж хэлэхэд яагаад байх боломжгүй гэхээсээ илүү яагаад байж болохгүй гэж бодоод үзээрэй. Техник технологи биднийг хүлээлгүй одоогийн Монголд байгаа түвшнээс дэлхийд хэдэн 100 дахин илүү хөгжчихөөд байгаа билээ. Одоогийн шинжлэх ухааны түвшинд бид өөрснийгөө байрлуулж үзвэл балар эртний хүн лугаа адил байгаа билээ.


Эх сурвалж